Ухаалаг утсыг 30 секунд цэнэглэх мэдээлэл
Израилын технологийн “StoreDot” компани ухаалаг утасны зайг 30 секундийн дотор цэнэглэгч зохион бүтээжээ. Тум улсын Тел -Авивын их сургуулийн Нано технологийн сургуулийн эрдэмтдийн үүсгэн байгуулсан “StoreDot” компани “Samsung” компанийн “Galaxy-S4” утсанд зориулж уг цэнэглэгчийг бүтээсэн байна. “StoreDot” компани нь байгалийн гаралтай органик химийн нэгдэл болох “Пептид” хэмээх бодисыг ашиглан амьд хагас дамжуулагчийн технологи зохион бүтээсэн юм. Уг технологийн тусламжтай утасны зайг маш хурдан хугацаанд цэнэглэх боломжтой болж байгаа аж. Одоогийн байдлаар шинэ бүтээгдэхүүний хэмжээ зөөврийн компьютерын цэнэглэгчтэй ижил байгаа бөгөөд цаашид хэмжээг нь улам жижгэрүүлэх юм. Уг цэнэглэгчийг 2016 оноос хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнийн хувьд энгийн утасны цэнэглэгчийн үнээс хоёр дахин өндөр буюу 30 ам.доллар орчим байх болно.

Бичсэн: newslide.blogmn.net | цаг: 08:33 |
Шинэ мэдээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих